Хүн болж төрсөндөө...

Өнөөдөр үүлгүй, нар мандсан сайхан өглөө. Ийм сайхан өглөө миний үлдсэн амьдралд олон байна гэдэгт би итгэдэг. Өчигдөр шөнө унтаж чадаагүй ч өглөө босох гэж тэгж их зовсонгүй босоод ирлээ. Нэг л зовиуртай аргагүй л дээ учир нь зовиурлах шалтгаан байгаа учраас. Ашгүй энэ зовиур сэтгэлийнх биш нь яамайдаа...

Хувцсаа өмсөөд ажилдаа гарлаа цүнх бусад өдрийхөөс нэг л хүнд, лифт хүртэлх 22 гишгэм шат нэг л урт болчихсон мэт, зам хөндлөн гарах гэж 2 гэрлэн дохио дамжаад л... Ажил руугаа хүрэх гэж 7 минут алхлаа. Алхаж явахад их ч зүйл бодогддог юм байна. Өмнө нь нартай, салхитай, хуртай янз бүрийн л өглөө байдаг байсан янз бүрийн л хурд хэмнэлээр алхаж байсанч өнөөдрийнх шиг ийм бодол төрж байгаагүй юм байна. Хажуугаар настай буурай, нялх жаалууд, өндөр өсгийтнүүд, үеийн залуус гүйцээд л өнгөрөх юм. Удалгүй би эдгээр залуустай мөр зэрэгцэн алхах болно, тун удахгүй...

Хүн болж төрөөд бусадаас дутах зүйлгүй эрүүл энх байна гэдэг ямар том аз, хувь тавилан болохыг тэр л мөчид юу юунаас илүү мэдэрч эрүүл энх төрүүлж өсгөсөн аав, ээж, эгчдээ баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Би ердөө л шагайгаа булгалчихсан. Тэгээд л доголон алхаж явна. Энэ зовиур, энэ өвчин, энэ бүгд ердөө л түр зуурых нь азтай.

Өчигдөр би шаналсандаа маргааш гэхэд би байхгүй гэсэн бичлэг нэг хүний блог дээрээс уншсан. Эрүүл саруул сайхан залуу болж төрчихөөд зүгээр л амьдралын шалгуур хуудсад сөхрөн ийм зүйл бичиж байгаад нь өмнөөс нь ичиж байна. Нэгэнт хүн болж төрсөн л бол зовлон жаргалыг тэнцүүлэн хүртээд хүн шиг амьдравал болох нь тэр ээ.

Хүн болж төрөөд амьдарч буй бүх хүнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүгдийг бас Амжилт хүсье.

2011.05.02

Үнсэж байхдаа би ч чи ч нүдээ аниагүй учир нь...

2011.0428. : шөнийн 11:59 минутад болзсон болзоо /taragl usan kk zaza zudnde ulzi/

 

Уулзая гэсэн үгэндээ хүрч үүр шөнийн заагаар чи минь миний зүүдэнд ирсэн. Үүр шөнийн зааг дээр ирсэн зүүд зөнтэй байдаг гэж би дуулсан юм байна. Зөн нь биелэж амьдрал болвол сайхан зүүд байсандаа.

Шөнөжин зүүдээ манасан юм чамайг ирнэ гээд...

Би зүүдээ манан хоносон болохоор тэр шөнө би зүүдэнд чинь очоогүй юм шүү. Тиймээс ч чи минь зүүдэндээ надтай хөөцөлдөөгүй тавтай нойрссон бизээ.

Олон юм нуршилгүй зүүднээсээ хуваалцая...

Би автобусанд суухаар гэрийн урдах буудлаасаа биш танай гэрийн урдах буудал дээр зогсож байх юм. Удаан хүлээсэнч автобус ирж би суулаа. Гэтэл араас хурдлан гүйцэж ирсэн автобусан дотор чи минь суугаад явж байх нь хачирхалтай. Би чамайг чи минь намайг харсан гэвч чи намайг анзааргүй дүр эсгэн урагшаа харан суух юм. Би чамайг олж харсандаа дотроо баярлаад л амьхандаа хараанд чинь өртчих санаатай автобусан дотор байдгаараа тийчилнэ. Ингээд явсаар 2ла нэг буудал дээр зэрэг бууж би араас чинь гүйлээ. Яагаад ч юм чи минь надаас зай бариад урдхан талд минь алхана. Би араас чинь гүйцэхээр хурдаа нэмэн алхаж чамдаа улам л ойртсоор. Ашгүй би чамайгаа гүйцэн очлоо. Гараас чинь татаад энгэртээ тэврээд хэсэг нүд рүү чинь ширтэн зогслоо. Харцнаас чинь би хайрын бүдгэхэн оч мэдэрсэн. Бас үл мэдэг эмээсэн, болгоомжилсон харц мэдрэгдсэн.

Энэ эргэлзээг чинь үргээж, хайрын галыг харцанд чинь, зүрхэнд чинь асаахаар уруул дээр чинь би үнсээд сэрсэн.

Үнсэж байхдаа би ч чи ч нүдээ аниагүй учир нь...

 

2011 оны 5 дугаар сар 2

Чамд зориулж нүцгэлэхүй

Чамд зориулж нүцгэлэхүй

Өнгөрсөн шөнө унтах гэж нилээн юм боллоо.

 Онгорхой цонхоор салхи сэрчигнээд л, том өрөөнөөс зурагтын дуу үл мэдэг сонсогдоно. Цонхоор сар тусаад одод анивчих нь нойрыг минь улам л надаас холдуулна. Чамайгаа оройтуулчихсан болохоор өөртөө гэмшээд, бас найзыхаа төрсөн өдрөөр эрт орхиод гарах боломж байсангүй. Өнөө өглөө чи минь надтай түрүүлж мэндэлсэн яагаад ч юм дотор пал хийгээд л... Уг нь би баярлах ёстой юм шиг. Гэвч айдас мэдрэгдсэн. Яагаад гэдгийг нь одоо болтол ойлгоогүй л сууж байна. Чамайг минь загнуулсан гэж бодхоор л... За энэ ч яахав бичих гэж бодсон зүйлээ бичиж эхлэе.

NUMEM гэж хэн бэ гэдэг талаар. Өөрийн багийг хуулан авч чинийхээ өмнө өөрийнхөөрөө нүцгэрхээр шийдлээ.

Миний зорилго их энгийн. Сайн бүсгүйтэй ханьлаж, сайхан амьдрал цогцлоож зовлон жаргалыг нь тэнцүүлэн бие биесээ түших. (+ + + олон олон зорилго мөрөөдөл бий...)

Өөрийгөө хэн гэдгийг би өөрөө ч сайн мэдэхгүй болохоор бичих гэсэн юм олдохгүй юм.

Чамайг би уншина гэдгийг мэдэж байгаа болохоор өөрийгөө рекламдмаар ч юм шиг. Тэгсэн би тэрийг хүсэхгүй юм.

Найз нөхөдтэйгөө уулзвал би хөгжилтэй байх дуртай. Найз нөхдөөсөө зөрөн сондгойрох бас дургүй.

Ууж иддэггүй гэж бас худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Хүссэн үедээ би тааруулаад л хэрэглэчихдэг. Хайрласан бүсгүйгээ би хэнээс ч илүүгээр хайрлаж бас  /“чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй”/ бүхнээ зориулж чадна.

Гэр бүл минь надад эрдэнэ. Энэхүү эрдэнээ би цаашид баяжуулан нандигнаж хойч үедээ эрхэм  чигээр нь үлдээхийг хүсдэг.

Би бусдад таалагдах албагүй гэсэн үзлийг 100% дагадаггүй. Өөрөө өөртөө илүү таалагдаж бусдад ч бас таалагдах хэрэгтэй гэж боддог.

Би хэний ч дор орохыг хүсдэггүй бардам зантай, сайн танихгүй хүмүүс надтай яаж харьцана би тэгж харьцдаг муу хүн бас би хайрладаг хүндэлдэг хүнийхээ өмнө их хүлцэнгүй болчихдог. Бусадтай харьцахдаа би өөртөө итгэлтэй, бардам зоригтой байж чаддаг ч чиний л өмнө би өвдөг сөхөрчихдөг. Гарч ирэхийг чинь хүлээн зогсохдоо төлөвлөсөн бүхэн салхинд хийсэн алга болчихдог...

Ийм юм бичиж байгаа шалтгаан юу юм бэ гэж бодлоо. Шалтгаан нь би чамайгаа хайрлаал... бас өөрийгөө бодоод. Ингээд биччихвэл илүү хөнгөрөх юм шиг санагдаад, өөрийгөө чамдаа бага ч гэсэн ойлгуулах санаа агуулсан болов уу...

Би даарах дургүй. Амьдрал хайргүй бол хэтэрхий хүйтэн тиймээс ч би хайраар дүүрэн амьдрахыг эрхэмлэдэг.

“Өчигдрөөс илүү маргааш баян” энэ бол миний амьдралын афоризм.

Үүнээс ихийг бичиж чамдаа ойлгуулахыг хүссэн ч авьяас дутчихлаа.

Чамтай хамт ирээдүйд олон олон өдрүүдийг үдэж чи намайг би чамайг илүү их таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Цаг хугацаа намайг чиний өмнө нүцгэлнэ...  Сонголт чиний гарт...

2011 оны 4 дүгээр сар 26 11:34ам

3-т Амжиж хайраа илчил

Өчигдөр шөнөжин шуурсан тэнгэрийг тайвшруулж хур буулаа. Сэрүүхэн ч гэсэн сайхан өдөр байна. Бороо, цас, шамрага аль нь ч байсан хамаагүй их хүлээсэндээ энэ тэнгэрээс хур буухыг. Нэг л сайхан тайвширчихлаа. Ажлын цонхоор ширтэн зогсож байна. Зам бөглөрчихсөн. Бие бие рүүгээ муухай хараад л төө хүрэхгүй зайтай шахалцан сигналдан хаа нэг зүг рүү яарцгаана.

Амьдрал өөрөө их богинохон хийх бүтээх эрмэлзлэл, шунал, зорилго дэндүү их учраас бид хаа нэг зүгрүү яарцгаадаг байхдаа. Санаж явсан зүйл минь амжилттай бүтэхээр нэг сайхан гадуур тайван бас удаан алхдаг миний хувьд. Эсвэл хайртай бүсгүйнхээ дэргэд байхад бүхнийг умартан тайвшралыг олон амьдралын хэмнэл тогтдог. Ширтэн зогсоход зүрх хүртэл нэг хэмнэлээр цохилоод л. Өмнө нь өөр хэн нэгнээс мэдрээгүй тийм догдлол, тийм тайвшралыг чамаасаа мэдэрдэг учраас  нэг л өдөр чамдаа би хайраа илчилнэ хүлээгээрэй намайг...

Зүрх нэг хэмнэлээр цохилоод гэснээс өчигдөр би их дулаахан мэдрэмжүүдийг 2 удаа мэдэрсэн.  Эхнийх нь өглөө эрт сэрчихээд чамруугаа яаран очиж энгэртээ тэврэхдээ мэдэрсэн.

Харин хоёр дахь нь ээжийнхээ хөлийг дэрлээд хэвтэж байхдаа мэдэрлээ. Ээжийгээ би ямар их санаа вэ. Тэр дулаахан мутар, ээжийн минь намуухан амьсгаа... юу ч хэлэлгүй үсийг минь илбэх миний ээжийн хүүгээ гэсэн хайр...

Гудамжаар алхаж яваа бүсгүйд зүгээр л сарнай цэцэг өгч хайр бэлэглэмээр, гундуйхан яваа залуугийн гараас атгаад аз жаргал хүсэн ерөөмөөр, сургуулийн бяцхан жаалуудад зайрмаг өгөн баярлуулмаар, настай буурай таньд цайны сүү өгмөөр... Хайртай бүсгүй чамайгаа энгэртээ тэврэн хайраа илчилмээр, уул шиг нөмөртэй аавыгаа нуруундаа үүрээд алхмаар, сүү шиг цайлган ижийдээ нялх багынхаараа эрхлэн хайртай гэдгээ хэлмээр...

2011 оны 4 дүгээр сар 25

2.т Өнгөрснөөрөө биш ирээдүйгээрэй амьдармаар байна...

2.т

9 давхрын цонхоор ширтэн зогсоно. Салхивч нээлттэй. Хаврын сайхан агаар үнэртээд л урьд нь сайхан байдагсан. Гэхдээ өнөөдөр харьцангуй сайхан байна. Шороогоор шуурахгүй. Ингэж бодох зуураа тэдний амьдардаг газар  ч гэсэн шороогоор шуурч байгаадаа гэж бодлоо. Эсвэл тэд хиймэл зүлэгтэй мөнх ногооноороо байдаг юм болов уу. Тэр мундаг том хашаагаар нь орж үзээгүй болохоор мэдэхгүй юм. За энэ бол миний асуудал биш гэж өөрийгөө хуураад холхилдох хүмүүсийг ажин хэсэг зогслоо.

Хүүхдүүд тоглож байхыг хараад багын дурсамжууд сэргээд л нэг л их хөгширсөн хүн шиг миний үед чинь ингэж тоглодоггүй л байсандаа гэж бодлоо. Цагтаа байрны минь голд хүүхэд хөгшидгүй л бужигналдаж байдагсан. Одоо харин шороогоор эргэлдээд л. Жоохон хүүхдүүд харь орны хэлээр бие биенээ хараах нь хичнээн эмзэглэмээр.. тоглож байгаа тоглоом нь ч гэсэн сагс, хөлбөмбөгөөс хэтрэхээ больчихож.

Миний үеийнхэн чулуутай элсэн дээр туг булаацалдаж, граж дамжин гүйж, цэцэрлэгийн төмөр шатанд сагс тоглодог байсансан. Байрны сүүдэрт асгасан нойтон элдсэн дээр өдөржин тоглоод л...яг үд дундын халуун нарнаар ашгүй шийд суларч тоглодогсон. Хичээл тарчихаад баавгайн чихдээд л... өвөл бас нээх их нэвсийсэн цас орчихно. Хөлбамбагийн талбайн хана яасанч өндөр байсан юм. Уулын оргил булаацалдаж тоглодог байж билээ. Харин одоо тэгж тоглох хүүхдүүдийг би олж харсангүй их уджээ. Хичээл тараад л нэг их бүгчим өрөөнд дэлгэцийн өмнө суучихна. Хичээл хийж ядарч ирчихээд биеэ хөдөлгөж амрах ёстой хүүхдүүд... Биеийн тамирын хичээл гэж ямар байдгийг бид бүгд л мэднэ. 40хөн минут тийм ч үр дүнтэй байж чаддаггүйтэй санал нийлэх байх тийм үү.   Одооны хүүхдүүд их л эмзэг турьхан болчихсон юм шиг санагддаг юм надад. Юунаас болоод байгааг нь ч би бас жоохон гадарлаад байгаа юм. Учир нь нөгөө л хэрэглэж байгаа хоол унд, эд материалтай нь холбоотой...

Энэ цонхоор би нэг л их бодрол харчихлаа. Өөртөө хүндэдсэн гэмээр. Итгэл хүлээлгэн сонгосон хүмүүс хэзээ ухаарч ирээдүйгээ аврах бол. Өнгөрснөөрөө биш ирээдүйгээрэй амьдармаар байна...

2011 оны 4 дүгээр сар 24

1-т

NUMEM хүү удаан хойшлуулсны эцэст өөрийн амьдралыг хардаг цонхны тухай хааяа ч болов бичиж байхаар шийдлээ. Мэдээж миний цонхоор та бүхэн шагайсанч миний олж харж байгааг харахгүй. Би хараачээ ч гэж хүчлэхгүй. Би зүгээр л харснаа бичнэ. Харин та бүхэн ойлгосон оо сээгийдэнэ. Тэгээд би тэндээс өөр цонхыг олж харна.

Эцсийн эцэст бусдад зориулж биш өөртөө зориулж блог нээлээ...

2011 оны 4 дүгээр сар 24

(Нийт: 6)